Sunday, February 20, 2011

Бүсгүй чамд илгээх захидал 1

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг  тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

2008 он

3 comments:

  1. Хулганайн Тэргэл хэмээх нэр
    Залуу явахад юм бүхэн өнгөлөг... гэсэн мөртүүдтэй цээжинд үлдэж. Түүнээс хойш яруу найрагт хандах хандлага минь өөрчлөгдсөн байж мэдэх ч дарсны ширээний ард уншдаг шүлэг минь хэвээрээ байнам.

    Харин доорхи нэвтрүүлэгээр уншсан шүлэгийг чинь сонсоод энэ хүн харь оронд яруу найрагаас хөндийрч байж мэдэх гэсэн сэтгэгдэл төрж жаахан урам хугарсанаа нуух юун.

    Уран бүтээлийн амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Tergel gedeg ner domog shig sonsogddog bolj dee. Zarim egch nar shig borjoomnii stakan huutsulduj guigeeguid ni zarim egch nartaa talarhaj yavdag shuu.

    Yur ni yereed oniihniig sain unshihad busgui du hooloi ni l todorch yalgarah bolloo doo.

    Burhan ter hooloig yostoi ayur guain helsneer Goid uran hiits oruulj zeverdgui gangaar urlasan bolhoor ter biz dee.

    ReplyDelete
  3. урд насандаа би чөтгөрийн гүнж байсан
    урт хумс минь час улаан байсан... гэж уншиж байсан чинь сэтгэлд тод үлдсэн байна. Жаахан хүүхдийн чихэнд хачин этгээд сонсогдоо биз дээ.

    Залуу явахад юм бүхэн өнгөлөг
    Зам дээр хэвтэх мөчир ч өнгөлөг
    Хичнээн үнгэлээ ч хүүхний уруул өнгөлөг
    Хэрэн тэнүүчлэх дурлал минь өнгөлөг... гэсэн мөртүүд ах эгч нарын дурсгалын дэвтэрт туг мэт хадаатай байдагсан.

    Тэр мэт цогтой сайхан шүлгүүдээ үргэлжлүүлэн бичиглээрэй. Сайн сайхныг хүсье.

    ReplyDelete