Sunday, February 20, 2011

Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө

Харчуулын гутал тоостойгоо байхад
Хашааны жаалууд нустайгаа байхад
Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа.
Баян хоосныг чинь ялгаагүй байхад
Бяцхан охин шиг гэнэн байхад
Бичгийн цаас шиг чи бидэн цэв цэвэрхэн байхад
Бидэнд ирсэн хайр очир алмааз шиг өнгөлөг өө
 
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчилж, хүсэн төсөөлөх их хайр минь өнгөлөгөөс өнгөлөг
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг.

4 comments:

  1. Харчуулын гутал тоостойгоо байхад
    Хашааны жаалууд нустайгаа байхад
    Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
    Дөнгөж л чи над руу талимааран байхад
    Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
    Хагархай толины өмнө би гоёж зогсоход
    Хачин хүйтэн бороо цутгаж байхад
    Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа.

    Yo yo ene muruudiig bi yaah bolj bainaa???!!

    ReplyDelete
  2. sain baina uu Tergel ecghee,
    Tanii blog saikhan bolson baina.Tanii ene shulgend bu ikh durtai.Zabtai yedee minii blogoor zochilj baigaa. http://btumur.blogspot.com

    Uran buteeliin ender amjilt khysej.

    ReplyDelete
  3. Оюутан цагийн минь амны уншлага болсон шүлгүүдийн маань нэг. Их баярлалаа үүнийг бичсэнд.

    ReplyDelete
  4. Сайн байна уу?. Шинэ оны мэнд хүргэе. Шүлгүүдийг чинь амтархан уншдаг шүү. Ирж буй шинэ ондоо илүү ихийг хийж бүтээгээрэй. Тархи, сэтгэл, зүрх "тэжээсэн", басхүү тэнд олон сар жилээр "хоноглосон" олон сайхан шүлэг бичээрэй. Амжилт хүсье.

    ReplyDelete