Хар, шар, цагаан арьстнаар
Халх монгол залуу чамайг би солихгүй ээ
Хачин баян, энхрий янаг байсан ч
Харийн хүний эхнэр болохгүй ээ
Эрхэм агаад бардамхан ааштай
Эр хүн чамаараа би гоёж
Энэ дэлхийн хаана ч амьдарсан
Энгэрийн чинь товчийг бөхлөж явна
Хар хөмсгөө нумартал атируулж
Хааяа нэг ширүүн харц илгээдэг ч
Хань минь юм шүү гээд чамайгаа би
Харамлаж өмөөрч явах болно
Архи дарс наргиан хөөж
Авгай хүүхний хормой сөхөж
Амьдралд минь намайг олон бүү гомдоогоорой
Авааль нөхөр минь гээд чамайгаа түшиж явна
Халх Монголын цусыг таслахгүй
Хайртай үрсээ өсгөж өндийлгөе
Дэлхийд ховорхон Монгол удмаа
Дээлэндээ бөөцийлж торниулж явья.
saihan shuleg bna neeree l emegteichuud bid er hunguigeer hen bilee. Ed nar mini l uhaantai baihgui bol eh oron mini ch ezguirne shuu dee. Erchuudee uhaantai baigaarai.
ReplyDeleteThank you Tergel! From Khalh Mongol man!
ReplyDeleteСайн уу Тэргэлээ. Багшийн сургуулийн анд Мөнхбаяр байна. Миний хаяг munkhbayar@mail.com Мэйл хаягаа илгээгээрэй. Амжилт хүсье. Санаж байна шүү
ReplyDeleteSaihan shuleg bn Ih goy unen ugtei yum aa Good luck
ReplyDeleteyum nemj bich l dee tergel eggch ee.bi 10 iliin suragch bhdaa tanii Залуу явахад юм бүхэн өнгөлөг шүлгийг дугуйлан дээр сонсоод сайхан шүлэгтэй таныг биширч явсан юмаа Melody
ReplyDeleteСайн уу Тэргэл ээ. Чи хаашаа алга болчихов оо. Найз нь номоо гаргасан. Чамайг л олохгүй болчихлоо.
ReplyDelete